Угаарын хийд хордсон гэж 17 өрхөөс дуудлага иржээ

Угаарын хийд хордсон гэж 17 өрхөөс дуудлага иржээ

Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж буй.

Холбогдох газруудаас өгч буй мэдээллээр, 2019.10.28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхөөс 26 хүнийр хамарсан угаарын хийн дуудлага ирсэн байна. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд эмчилгээ хийлгэж буцсан ба Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн эмчлүүлсэн байна. Шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн 17 дуудлагаас зургаа нь батлагдаагүй байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө