Алтан тариа ХХК Сэлэнгэ аймагт байрлуулсан сурталчилгааны самбараа “Украины далбаа”-г загварчилж хийжээ

Алтан тариа ХХК Сэлэнгэ аймагт байрлуулсан сурталчилгааны самбараа “Украины далбаа”-г загварчилж хийжээ

Өнгөрсөн гуравдугаар сард /2022.03.03/-нд Алтан тариа компани “дайныг эсэргүүцэж” өөрийн компанийг байран дээрээ “Украины далбаа”-г байршуулж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг түрэмгий дайнаа зогсоохыг уриалсан утга бүхий үгсийг өөрийн твиттер хуудсандаа бичиж байсанв

Үүний дараа Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн цагдаагийн алба хаагчид тус байранд очиж, “Украины далбаагаа буулга” гэж шаардлага тавьсан талаар бид мэдээлж байсан. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Тэгвэл Алтан тариа компани Сэлэнгэ нутаг дахь сурталчилгааны самбараа “Украины туг”-ийг загварчлан хийжээ. Тус компани захирал П.Цэлмэг энэ талаар өөрийн твиттер хуудастаа, “Алтан тариан Сэлэнгэ нутаг дахь манай үйлдвэрийн 1-р гурилаа аваарай. Хойшоо явж буй хүмүүс аян замдаа сайн яваарай” гэжээ.

Сонирхуулахад, Украины төрийн далбааны цэнхэр өнгө тэнгэрийг, шар өнгө тариан талбай, буудайг бэлгэддэг аж. Учир нь Украин дэлхийн улаан буудайн зах зээлийн 10 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг том экспортлогч орон. Мөн дэлхийн эрдэнэ шишийн экспортын 15 орчим хувийг эзэлдэг ажээ.