Дайныг эсэргүүцсэн Алтан тариа компанийг “Украйны тугаа буулга” гэж СХД-ийн цагдаагаас шаардлага тавьжээ

Дайныг эсэргүүцсэн Алтан тариа компанийг “Украйны тугаа буулга” гэж СХД-ийн цагдаагаас шаардлага тавьжээ

Алтан тариа компани “дайныг эсэргүүцэж”, өөрийн компанийг байшин дээрээ “Украины туг”-ыг байршуулжээ. Энэ талаар тус компанийн захирал П.Цэнгүүн, “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украйны олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн.” гэж твиттер хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн цагдаагийн алба хаагчид тус байранд ирж, “Украйны тугаа буулга” гэж шаардлага тавьжээ.