“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум эхэллээ

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум эхэллээ

“Шангри-Ла” зочид буудалд “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум эхэллээ. 

Манай улс ноолууран бүтээгдэхүүнийг гадны зах зээл тэр дундаа АНУ-руу экспортолж эхэлсэн. Цаашид борлуулах хүрээгээ тэлэх, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох зэрэг ноолуурын салбарт үүсээд буй нөхцөл байдалд өнөөдрийн форумаар дүгнэлт хийх юм.  

“Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэг нь тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг байна. .

“Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэг нь ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа болох бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг баталгаажуулах чанарын үзүүлэлт, шаардлагууд нь Монгол Улсын СХЗГ-с баталжээ. 




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө