Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ДУЛААРНА

Өнөө маргаашдаа баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Маргааш буюу энэ сарын 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.