Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:
- Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
- Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
- Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,
Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
- Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
- Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
- Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
- Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
- Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
- Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,
Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
- Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
- Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалтын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
- Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,
Бусад:
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцаараг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр траншейны нүх, хүүхдэд аюул учруулж болзошгүй барилга, хашаа гэх мэтийн зүйлийн дэргэд тоглож, наадахгүй байх тал дээр анхааруулах,
- Бага насны хүүхдэд хүний нүдэнд тусахуйц эд зүйлс хэрэглүүлэхээс аль болох зайлсхийх, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах,
- Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
- Бага насны хүүхдийг хаагуур, хэнтэй нийлж, юу хийж явж байгаа талаар мэдээлэлтэй байх, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх,
- Төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчийн гар утасны дугаарыг цээжлүүлэх,
- Бага насны хүүхдэд насных нь онцлогт тохирсон кино, контентыг үзүүлж, ярилцаж байх,
- Сурагчдын амралт эхэлж интернет цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг учир цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах,
Сурагчдын амралтын хуваарь