"ЭКСПО-ТУРК 2022" бүх төрлийн турк бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо”-д өнөөдөр эхэллээ

"ЭКСПО-ТУРК 2022" бүх төрлийн турк бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо”-д өнөөдөр эхэллээ

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хангах намрын үзэсгэлэн худалдаа "ЭКСПО-ТУРК 2022" үзэсгэлэн “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр /2022.08.26/ эхэллээ. 

Сепарате ХХК 2019 оноос хойш гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн зохион байгуулалтын чиглэлээр намрын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэн худалдаанд бүх төрлийн болон Турк импортын,

  • Хичээлийн хэрэгсэл
  • Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас
  • Гутал
  • Гоо сайхан
  • Гоёл чимэглэл
  • Гэр ахуй
  • Аялал жуулчлал
  • Цүнх , үүргэвч
  • Барилгын материал

Зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ явагдаж байна. Үзэсгэлэн наймдугаар сарын 26,27,28 өдрүүдэд зохион байгуулагдана.