СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний замаар зорчиж байсан гурван хүүхдийг мөргөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний замаар зорчиж байсан гурван хүүхдийг мөргөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Sunday" худалдааны төвийн өмнөх замд өчигдөр /2022.08.25/ 15:36 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал тус зам дагуу хөдөлгөөнд оролцож явсан "Приус" маркийн автомашины жолооч явган хүний замаар зорчиж байсан гурван хүүхдийг мөргөжээ. Ослыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Хичээл шинэ жил эхлэхтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, орон нутгаас хот руу зорчих иргэд ихсэж байгаа тул  жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ТЦА