Хэнтий аймгийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулиудыг спорт заалаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах чиглэл өглөө

Хэнтий аймгийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулиудыг спорт заалаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах чиглэл өглөө

Хэнтий аймаг 2022 оныг Хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлаж аймгийн Засаг дарга хүүхдүүдийн санаа бодлыг сонсох зорилгоор захидлын аяныг зарласан билээ. Тус аянд 200 гаруй хүүхдүүд нэгдэж аймгийн Засаг даргад санал хүсэлтээ хүргүүлжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ирсэн захидлын дийлэнх  нь сургуулиудын спорт заалны үнэ төлбөрийн асуудал болон санал хүсэлтүүд байсан байна. Иймд Хэнтий аймгийн Засаг дарга өчигдөр /2022.08.26/ боловсролын байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр ЕБС-иуд спорт заалаа үнэ төлбөргүй ашиглуулж, хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжоор хангах чиглэл өглөө.