2015 онд шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хуулийн дагуу буцаалт авдаг болсноос гадна сар бүр сугалаанд азаа үздэг болсон юм. НӨАТ-ын сугалаа явагдаж эхэлсэн цагаас хойш сугалаа шударга бус явагддаг тухай шүүмжлэл тасраагүй.
Мөн иргэд сугалаанд найдаж байснаас НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг биш 10 хувийг эргүүлэн өгөх ёстой гэсэн хүсэлтийг ч гаргасан.
Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа сугалаа явуулдгаа болих нь зөв гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.
Тэрбээр “ НӨАТ-ын хэмжээг 10 хувь байгааг таван хувь болгох нь зөв. НӨАТ-ын татварын буцаан олголтын үр дүнд татварын бааз гурав дахин нэмэгдсэн. Цаашид буцаан олголтыг хэвээр үлдээж сугалааг болиулах хэрэгтэй. Ингэснээр аж ахуйн нэгж иргэдийн ачаалал буурах, татвар төлөгчдийн тоо улам нэмэгдэх, төсвийн орлого улам өсөх, далд эдийн засаг улам хумигдах эерэг үр дагавартай” гэсэн юм.