Сайжруулсан шахмал түлш түлсэн иргэдийн 538 хордож, одоо 41 иргэн эмчилгээ хийлгэж байна гэв

Сайжруулсан шахмал түлш түлсэн иргэдийн 538 хордож, одоо 41 иргэн эмчилгээ хийлгэж байна гэв

Өнөөдөр буюу энэ сарын 22-ний өдөр Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой комиссоос хамтран мэдээлэл хийв.

Сайжруулсан шахмал түлшийг энэ жилээс эхлэн нийслэлийн иргэд хэрэглэж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлаа хангах, галлагаа зөв хийхийн чухлыг онцлон дээрх байгууллагууд нэгдсэн мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аравдугаар сарын 22 буюу өнөөдрөөс нийслэлийн өндөрлөг газруудад хяналтын цэг байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр утаа ихээр гарч буй газрын байршлыг тогтоон шаардлагатай арга хэмжээг авах аж.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах явдал хэд хэдэн удаа гарсан. Тодруулбал, зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авч, одоогоор 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа тоо бий. Харин харамсалтайгаар найман иргэн нас барсан байна. Хийн хордлого авсан иргэдийн 226 нь бага насны хүүхэд" гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 цагаар тогтмол хяналт тавьж байгаа. Түлшинд эргэлзэх хэрэггүй. Үүнийг бид хариуцъя. Харин зөв галлагаа, зуух, яндангийн аюулгүй байдлаа иргэд олон нийт маань хариуцах хэрэгтэй байна гэсэн билээ.

Мөн тэрээр цааш хэлэхдээ: Нэг хороо, нэг айл гэхгүйгээр зуух, янданг нь шалгаж, зөв галлагааг заах хэрэгтэй байгааг холбогдох газар, ажилтнуудад уриалъя. Төрийн бус байгууллага олон бий. Тэд нар ч үүнд хамтран ажиллах хэрэгтэй. Сайжруулсан түлшний сайн тал нь ялгарч буй утаа нь өнгөгүй, үнэргүй тул иргэд угаарын хий ялгарч байгааг мэдэхгүйгээр гүн хордлогод орж байна. Харин түүхий нүүрсний утаа үнэртэй, өнгөтэй тул иргэд нүүрсний утаа үнэртээд эхэлмэгц, салхи оруулах зэргээр урьдчилан сэргийлдэг байсан" гэв.

Гаднын улсуудад сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэдэг, болзошгүй тохиолдлоос яаж сэргийлдэг талаар судлагааг дээрх байгууллагууд мөн хийж байгаа аж. Үүнээс сэргийлэх гол арга замын нэг нь угаарын хий мэдрэгч гэдгийг албаныхан мэдээлэл хийх үеэрээ хэлэв.




Өнөөдөр бич өдөр

9 цагийн өмнө