Оюутан цэрэг-2025 цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй бие бүрэлдэхүүний дунд тэргүүний рот, салаа шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү уралдааныг сахилга бат, эрүүл мэнд, байрны ариун цэвэр, дэг журам, сургалт бэлтгэлд хамрагдаж буй идэвх оролцоо зэрэг шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан бөгөөд уралдаанд 4 салбарын, 24 салааны бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
Уралдааны тэргүүн байрт ахмад Н.Мөнхтулга захирагчтай I рот, дэслэгч н. Өрнөхбаяр захирагчтай II ротын II салааны хамт олон тэргүүний салаагаар тус тус шалгасан аж.