Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд амарч буй хүүхдүүд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгджээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тус зусланд 320 гаруй хүүхэд амарч байсан аж. Долоодугаар сарын 15-ны өдрийн хоолны дараа зарим хүүхдүүдийн гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр хүүхдүүдийг тэр даруй эмнэлэгт үзүүлсэн ба халуурсан 5 хүүхдийг Эрдэнэтийн халдвартын эмчид үзүүлсэн. Нийт 64 хүүхэд үзүүлсний 13 хүүхэд, 3 багш гэдэс нь өвдөж, зовуурлах, бие нь сульдах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул Халдвартад очиж үзүүлж, онош тодруулжээ.
Өчигдөр өглөө 3 хүүхэд Эрдэнэт очиж үзүүлсэн нь хоолны хордлого байх магадлалтай гээд шинжилгээ авсан бөгөөд 48 цагийн дотор хариу гарна гэж хэлсэн хариу хүлээж байна. 1 хүүхэд Эрдэнэтэд үлдэж, бусад амрагч болон багш нар буцаж ирсэн ба зуслангаас 1 хүүхдийг эцэг, эх нь ирж авч явсан байна
Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.
Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд:
Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.
Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.