Баруун бүсийн оюутан цэргүүд 20 км маршид алхаж, зургаан цэгээр үүрэг гүйцэтгэжээ

Баруун бүсийн оюутан цэргүүд 20 км маршид алхаж, зургаан цэгээр үүрэг гүйцэтгэжээ

Баруун бүсийн аймгуудын оюутан цэргүүд буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж байгаа "Оюутан цэрэг-2025" сургалтын түрүүч, байлдагч нар 20 километрийн явган маршийг төлөвлөгөөний дагуу 2025 оны долоодугаар сарын 16-ны өдөр үйлдэж, цэргүүдийнхээ бие бялдар, сэтгэл зүйн байдлыг дээшлүүлжээ.

Явган маршийн үед хичээлийн 6 цэг дээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд мини-ийн талбайд гарц гаргах цэг, дайсан отолт зохион байгуулсан байж болзошгүй газар орныг туулах, шархтанд анхны тусламж үзүүлэх, байгалийн болон гар доорх эд зүйлсийг ашиглан түр хорогдох байр барих, ус гаргах, гал гаргах арга, урхи занга бэлтгэх, усан саадыг туулах ажиллагаа зэргээр зохион байгуулж, түр амралтын цэг дээр соёл хүмүүжлийн ажил зохион байгуулсан аж.




Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө