Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон гол Сайхан сум, Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон орчимоор усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-130 см давсан байгаа ба Орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 10-20 см даван үерлэж байна. Маргааш буюу долоодугаар сарын 18-ны өдөр Орхон гол Өлзийт сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх хандлагатай байна.
Долоодугаар сраын 17-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.