Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.