Улаанбаатарт бороо орж, 23 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 23 градус дулаан байна

Өнөөдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бус нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө