Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн “Баруун бүсийн тулгуур” худалдааны төвийн автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 16-ны өдрийн 10:52 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн А-ын “Лада” загварын суудлын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.