ВИДЕО: “Ногоон бүс” нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй инновацыг олон нийтэд танилцуулах чухал талбар болж байна

ВИДЕО: “Ногоон бүс” нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй инновацыг олон нийтэд танилцуулах чухал талбар болж байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ын хүрээнд “Ногоон бүс” өнөөдөр /2026.08.18/ албан ёсоор нээлтээ хийлээ.

“Ногоон бүс” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлагыг олон нийтэд танилцуулах, мэдээлэл солилцох, оролцоог нэмэгдүүлэх чухал талбар болж байна. Та бүхнийг наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд “Ногоон бүс”-ээр зочилж, COP 17-ын үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, инновац, сайн туршлагатай танилцан, мэдээлэл авч, өөрийн санал бодлоо хуваалцахыг урьж байна.

ВИДЕО: