Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Залуу офицерын хөгжлийн жил”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас алба хаагчдын нийгмийн хариуцлага, манлайллыг дээшлүүлэх зорилгоор өрнүүлж буй “Эх оронч залуус” аяны хүрээнд алба хаагчид цусаа хандивлалаа.
Тус аяныг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” болон Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд 30 гаруй алба хаагч сайн дураараа цусаа бэлэглэн, эрдэнэт хүний амь насыг аврах сайн үйлсэд идэвхтэй оролцжээ.