Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар БОРОО ОРЖ СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар БОРОО ОРЖ СЭРҮҮСНЭ

Маргааш буюу энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу энэ сарын 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.