Гурван настай хүүхэд угаарын хийд хордон нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдлээ

Гурван настай хүүхэд угаарын хийд хордон нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдлээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 19-нд БЗД-ийн 22-р хороонд байрлах нийтийн байрны тавдугаар тоотод оршин суух айл "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлшийг түлээд угаартлаа гэх дуудлагыг 103 тоот утсанд өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид ажиллахад гурван настай хүүхэд газар дээрээ амиа алдаж, хүүхдийн ээж У гэх эмэгтэй ухаангүй байдалтай яаралтай тусламжийн автомашинаар Хордлогын төвд хүргэгджээ. Тус айлд үлдсэн түлшийг цагдаагийн байгууллагаас шинжлүүлэхээр авч явжээ.

Ингэснээр нас барсан иргэдийн тоо наймд хүрээд байна. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө