11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ

11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд болох гэж байна. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ онцлог юм.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.18/ “Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд боллоо. Хэлэлцүүлэгт БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн холбогдох газрууд, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн залуу инженерүүдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, НАМЗХ-ны бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Дашравдан, Үндэсний статистикийн хорооны статистикч Д.Баасан үндсэн илтгэл хэлэлцүүллээ.

Барилгын салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаа НАМЗХ-ноос илэрхийлж байсан юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө