Дундговь аймгийн 80 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ

Дундговь аймгийн 80 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ

Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон билээ.

Тэгвэл Дундговь аймгийн 80 жилийн ой баяр наадам маргааш /2022.07.28/ эхэлнэ. Наадмын нээлтийн үеэр урлаг, соёлын тоглолт болно. Үүний дараа Эрлийз сонгомол бага насны морьд уралдах юм. Харин "Говийн бүсийн хурдан морины уралдаан" долдугаар сарын 29-ны өдөр Азарганы уралдаанаар эхэлэх аж. 

Хөтөлбөр: