Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

“Вайнд Майнд” ХХК-ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо. 

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажилласан байна.

Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологид ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022 оны долдугаар сарын 26-ны өдрөөс зогсоожээ.