Усанд автсан төмөр замыг сэргээж, Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгожээ

Усанд автсан төмөр замыг сэргээж, Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгожээ

Их хэмжээний бороо орсны улмаас өчигдөр /2022.07.26/ 18:10 цагийн Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэрэг аялахгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл энэ хөдөлгөөнийг өчигдөр орой 23 цагийн үед нээж зорчих хөдөлгөөн хэвийн болгосон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам мэдээллээ. Тодруулбал, тус яамнаас "Хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан. Тус төмөр замын сэргээн босгох ажлыг шуурхай гүйцэтгэж 7 дугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ" хэмээжээ.