Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 140 метр зам эвдрэл үүссэнийг хэрхэн засварлах талаар хэлэлцэж байна гэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 140 метр зам эвдрэл үүссэнийг хэрхэн засварлах талаар хэлэлцэж байна гэв

Өнөөдөр 14:00-14:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна. Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгаа аж.

Иймд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч Та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.