Өнөөдөр /2022.07.26/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байсан. Тэгвэл өнөөдөр орсон их хэмжээний усархаг аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн шороон замын хэсэг үерийн усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, их усны хоёр талд автомашин ихээр бөөгнөрчээ. Хэрэв олон жил үргэлжилж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам ашиглалтад орсон бол, өнөөдөр иргэд ийнхүү үерийн их усанд боогдохгүй байсан талаар хүмүүс ярьж байна.