Японд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ

Японд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цаг хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна.

Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр болон маргааш /2026.08.11-12/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг мэдэгджээ.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чилэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Наритад бууна.
  • OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 10:55 -цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.
  • OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагаас Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 20:40 цагт Инчеонд бууна.
  • OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 21:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.