Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгджээ

Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгджээ

“Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх юм..

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг хүргэж байна.

Цагийн хуваарь:

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

Хөдлөх цэг:

  • Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
  • Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

Тариф:

  • Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
  • Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлсэн байна.




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө