Пүрэв гарагт нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхааруулж байна

Пүрэв гарагт нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхааруулж байна

-ПҮРЭВ ГАРАГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ 10:00-19:00 ЦАГ БОЛГОЛОО-

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 25-ны өдрийн пүрэв гаригийн ажлын цагийг 10.00-19.00 цаг болголоо.

- НИСЭХ ЯВАХ ИРГЭД ЦАГАА ТООЦООЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Мөн Пүрэв гарагт зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.

Иймд энэ өдрийн өглөө гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

-НИЙСЛЭЛД ГУРАВ ХОНОГ АРХИ БОРЛУУЛАХГҮЙ-

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байна.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох юм.




Өнөөдөр гахай өдөр

49 минутын өмнө