ЭСЯ: Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхэд зөвхөн агаарын тээврээр зорчино

ЭСЯ: Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхэд зөвхөн агаарын тээврээр зорчино

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 2021 оны 3424, 2022 оны 868 дугаар захирамжид заасан зохицуулалтуудын дагуу манай улсын иргэд Монгол Улсаас ОХУ-д нэвтрэх чиглэлд бүх төрлийн тээврээр буюу нисэх онгоц, галт тэрэг, авто замаар зорчих боломжтой.

Гэвч ОХУ руу гуравдагч улсаас зорчиж буй тохиолдолд зөвхөн тус улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээсэн орноос онгоцоор ирэх боломжтой.

Иймд гуравдагч улсаас ОХУ-аар дамжин эх орондоо буцах тохиолдолд зөвхөн агаарын тээврийг ашиглах шаардлагатайг анхаарна уу хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдсэн байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө