Туул голын усанд осолдсон найман настай хүүгийн цогцсыг олжээ

Туул голын усанд осолдсон найман настай хүүгийн цогцсыг олжээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Туулын голын гүүр гэдэг газарт бага насны хүүхэд Туул голын усанд орж, живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авчээ.

Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт Х /8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны өдрийн 08:43 цагт анх осолдсон газраас хойд зүгт 60 км-т Заамар сумын Хайлааст багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газарт Туул голын уснаас цогцсыг олж, сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.