"Үндэсний гашуудлын өдөр"-ийг өнөөдөр /2022.06.25/ Төв талбай дээр тэмдэглэх аж. "No Double Standard" иргэдийн хөдөлгөөнүүдээс хоёр дахь жилдээ "Үндэсний гашуудлын өдөр"-ийг зургадугаар сарын 25-нд 18:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон.
Энэ хүрээнд Засгийн газрын алдаатай шийдвэр, тэгш бус стандарттай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх юм. Тухайлбал, Төв талбайд үзэсгэлэн гаргаж, зул өргөж, гашуудлын хар бөмбөлөг хөөргөж, Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх юм.
"No Double Standard" иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсын төрийн далбааг цонх болон гадна хэсэгтээ мандуулах, тээврийн хэрэгслийн жолооч нар автомашиныхаа гэрлийг асааж явах, 18:00 цагт дуут дохио өгөх, цахим орчинд "Үндэсний гашуудлын өдөр" гэсэн хаштагийг ашиглан пост оруулах, 18:00 цагаас орон даяар хэвлэл мэдээллийн сувгууд эфир зогсолт хийж, хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ.