Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.