Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээг иргэдэд сурталчлах ажлыг хэрэгжүүлсэн. Сонгинохайрхан дүүрэгт гал галлаж буй 57 мянган айл өрх байдаг. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын албан хаагчид нийлсэн 1300 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 53 мянган өрхөд сайжруулсан түлшний зөв хэрэглээний зөвлөмж мэдээг хүргэжээ.
Эх сурвалж: СХД