УИХ-ын дарга Г.Занданшатар яг одоо Төрийн ордонд шахмал түлшний асуудлыг шийдвэрлэхээр томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна.
Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан "Аравдугаар сарын 03-наас хойш тоо баримтаар 11 хоногийн хугацаанд 273 хүн угаартсан. Үүнд 120 хүүхэд, 173 том хүн. Эмнэлэгт 22 том хүн, 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Угаарын хийн хордлогод 2 хүүхэд 5 том хүн амиа алдсан" гэлээ.