Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг яг одоо буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-10.00 цагийн байдлаар харвал 100 айл орчмын агаар хамгийн цэвэр буюу 56 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Үүний дараа Баруун дөрвөн зам, 1-р хороолол орчмын агаар хэвийн агаартайд тооцогдож байгаа юм.
Харин хамгийн өндөр бохирдолтой хэсэгт Баянхошуу орчим орж байна. Тус бүсэд агаарын чанарын индекс 457 байгаа нь бусад газартай харьцуулахад бараг 8 дахин бохирдолтой буй юм. Мөн Ургах наран хороолол 267 буюу дундаж бохирдолтой байна. Ургах наранд ийм хэмжээний бохирдолтой байгааг Улаанбаатар-Налайх чиглэлийн туслах замаар зорчиж буй машинуудын тоос шорооноос үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.