Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж буй.
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2019.10.13-ний 06:00 цагаас 2019.10.14-ний 06:00 хүртлэх цагийн хооронд угаартсан байж болзошгүй 9 өрхийн нийт 26 иргэнийг хамарсан дуудлага Эрүүл мэндийн байгууллагад иржээ.
Үүнээс 12 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, гэрт нь буцаасан бол 4 иргэнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгчээ. Одоогоор нэг иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 5 иргэнийг эмнэлгийн хяналтад авсан байна.