Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэлээ

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэлээ

Францын Парис хотод болж байгаа НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар манай Хөвсгөл нуурыг тус хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэжээ.

Ингэснээр Хөвсгөл нуурын 1,7 сая га газрыг хамгаалж, эко системийг сайжруулахад шаардлагатай дэмжлэг туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломжтой болох юм. Мөн Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах чухал ач холбогдолтой юм. Сонирхуулахад, ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөө бүхий санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ хөтөлбөр юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг хийжээ;