УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр /2022.05.31/ өргөн барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хуульд ДАРААХ байдлаар нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ.
- Хувь хүний албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээгээр
- Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиар
- Тэжээн тэтгүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эм авсан, эмчлүүлсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг төлүүлнэ.
- Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол тэтгэлэг төлөгчийн бусад банканд дахь данснаас хүүхдийн тэтгэлгийг үл маргах журмаар суутган авна.
- Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлөх ба хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.
- 2 дугаар зүйл. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн “Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс” гэснийг “Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлс, бусад орлогоос” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний” гэснийг “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, бусад орлогын” гэж, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн “тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална” гэснийг “шинжээч томилуулж орлогыг хэмжээг тогтоолгоно” гэж өөрчлөхөөр тусгасан байна.