Дорнодод гарсан гурван хээрийн түймрийг цурамд оруулсан бөгөөд 58 мянга гаруй га талбай шатаад байна

Дорнодод гарсан гурван хээрийн түймрийг цурамд оруулсан бөгөөд 58 мянга гаруй га талбай шатаад байна

Дорнод аймгийн Халхгол, Булган, Матад суманд аравдугаар сарын 8-11-ний өдрүүдэд хээрийн гал түймэр гарчээ.

Тодруулбал, Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газар аравдугаар сарын 8-ны өдөр гарсан түймрийг унтраах ажиллагаанд дөрвөн аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг болон орон нутгийн нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж, аравдугаар сарын 12-ны 00:55 цагт цурамд оруулсан байна. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн Булган сумын Хулсан шанд багийн “Оорцог” гэдэг газар аравдугаар сарын 11-ний өдөр гарсан түймрийг тухайн өдрийн 20:45 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 56 мянган га талбай түймэрт өртөж, отрын нэг гэр, 2,000 боодол өвс шатсан байна.

Түүнчлэн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар аравдугаар сарын 11-ний өдөр гарсан түймрийг аравдугаар сарын 12-ны 01:10 цагт цурамд оруулж, 06:45 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 2,450 га талбай түймэрт өртсөн байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд аймаг, сумдын Онцгой байдлын алба хаагчид, хилийн цэргийн ангиуд, мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэд оролцож байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө