Аргын тооллын 10 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Салхины эх одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:07-18:11.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зохилдох лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.