ОБЕГ: Өнгөрсөн шөнө шахмал түлштэй холбоотой дуудлага 17 өрхөөс иржээ

ОБЕГ: Өнгөрсөн шөнө шахмал түлштэй холбоотой дуудлага 17 өрхөөс иржээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Өнөөдөр /2019.10.10/ өглөөний эхний мэдээллээр “Аравдугаар сарын 09-ний өглөөний 06:00 цагаас аравдугаар сарын 10-ны  06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд угаарын хийн дуудлага 17 өрхийн 34 иргэнээс ирснээс 18 нь том хүн, бусад нь хүүхэд. Эмнэлэгт 9 том хүн, 3 хүүхэд эмчлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эргэн сануулахад, Аравдугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас аравдугаар сарын 09-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн Түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан.

Мөн 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлэгдэж байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө