Украины эзлэгдсэн Мариуполь хотоос Орос руу төмөр ачихаар хөлөг онгоц илгээснийг Украин буруутгаж, “Оросууд Мариуполь хотоос ОХУ-ын нутаг болох Ростов-на-Дону руу хөлөг онгоцоор 3 мянган тонн металл бүтээгдэхүүн илгээж байна” гэж мэдэгдсэн байдаг.
Харин Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС саяхан /2022.05.28/ Оросын хөлөг онгоц Мариуполь хотын далайн боомт руу нэвтэрсэн гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл тус хөлөг онгоц 2,7 мянган тонн металлыг өнөөдөр /2022.05.30/ Оросын ачааны "Славутич" хөлөг онгоцонд ачиж эхэлсэн байна. Энэ тухай хотын даргын зөвлөх П.Андрющенко мэдээлжээ. Сонирхуулахад, Оросууд Украин руу довтлохоос өмнө Денисова, Мариуполь боомтод 170 сая ам.долларын үнэ бүхий 200 мянга орчим тонн металл, ширэм хадгалагдаж байсан гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: NEXTA
In #Mariupol commercial port, #Ukrainian rolled steel is loaded onto the #Russian cargo ship Slavutich. This was reported by the adviser to the head of the city Petr Andryushchenko.
— NEXTA (@nexta_tv) May 29, 2022
He states that according to preliminary information they plan to take the steel to Rostov-on-Don. pic.twitter.com/HFlibEjvLX