Эзлэгдсэн Херсон мужид Оросын талаас томилогдсон засаг захиргааны орлогч дарга Херсон болон ойролцоох Одесса, Николайив мужуудад “тулалдаан зогсох” хүртэл тус бүс нутгуудыг Орост албан ёсоор нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахгүй гэж мэдэгджээ.
Тодруулбал, Херсоны цэргийн иргэний захиргааны орлогч дарга К.Стремоусов Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Одоогоор бүх нийтийн санал асуулга явуулах тухай яриа байхгүй. Бид дараа нь ямар нэгэн санал хураалт эсвэл бүх нийтийн санал хураалт болох үед зарлах болно. Гэхдээ энэ нь өнөөдөр биш, маргааш ч байхгүй, учир нь бидний хамгийн эхний ажил бол Херсон мужид дэг журмыг сэргээж, засаг захиргааны тогтолцоог зохион байгуулах явдал юм” гэжээ.
Харин бүх нийтийн санал асуулгын төлөвлөгөөг бууруулсан мэт боловч Херсон мужийн Москваг дэмжигч эрх баригчид Оросын цэргийн бааз байгуулах хүсэлт гаргана гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Оросын дэмжлэгтэй засаг захиргаа Оросын системд "бүрэн нэгдсэн" шинэ "банкны систем" байгуулах төлөвлөгөөгөө урагшлуулж байна гэжээ.
Сонирхуулахад, Украины эрх баригчид өмнө нь Оросын зэвсэгт хүчин болон оросуудын томилсон удирдлагууд 2014 онд Донбасст салан тусгаарлах бүгд найрамдах улс байгуулах гэсэн Оросын хүчин чармайлтыг харуулах хуурамч санал асуулга бэлтгэж байна” гэж анхааруулж байсан юм.
Эх сурвалж: CNN