ЮНЕСКО-гийн төв байранд болсон цайны өдөрлөгт Монголын цайны соёлыг таниуллаа

ЮНЕСКО-гийн төв байранд болсон цайны өдөрлөгт Монголын цайны соёлыг таниуллаа

Жил бүрийн тавдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын цайны өдөр “TeaDay” болгон тэмдэглэхээр Нэгдсэн үндэстний байгууллага 2019 онд баталсан.

Үүнээс хойш анх удаа ЮНЕСКО-гийн дэргэдэх хамт олны холбооноос санаачлан гишүүн орнуудын оролцоотойгоор цайны олон улсын өдрийг ЮНЕСКО-гийн төв байранд тэмдэглэсэн байна. Тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Олон улсын цайны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд Азербайжан, Вьетнам, Индонез, Кени, Киргизстан, Монгол, Хятад, Шриланка, Танзани, Узбекистан зэрэг улсууд цайны соёл, зан заншлаа танилцуулж оролцжээ. Энэ үеэр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид монгол сүүтэй цайг сонирхон цайлсан байна.

Нэгдсэн үндэстний Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх үйл явцыг удирдан чиглүүлэхийг даалгасан бөгөөд уг өдрөөр  цайны үүх түүх хийгээд түүний соёлын болон эдийн засгийн ач холбогдлыг ойлгуулан таниулах ажлыг хийхийг уриалдаг.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө