Оросууд байлдааны техникийн хомстолд орсон гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Оросууд байлдааны техникийн хомстолд орсон гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Их Британийн Батлан хамгаалахын яам ОХУ-Украины нөхцөл байдлын талаарх тагнуулын шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Тагнуулын мэдээнд: 

  • Оросын хуурай замын арми Северодонецк, Лисиханск хотуудыг бүслэх оролдлогоо үргэлжлүүлж, саяхан Попаснагаас баруун хойд зүгт орших хэд хэдэн тосгоныг эзлэн авсан. 
  • Мөн сүүлийн өдрүүдэд ОХУ 50 жилийн настай Т-62 танкуудаа Украины өмнөд нутагт явуулж буй байлдааны ажиллагаандаа ашиглаж байна. Энэ нь ОХУ орчин үеийн байлдааны бэлэн техникгүй, хомстолд орсныг харуулж байна гэжээ.

Эх сурвалж: Aljazeera