ОХУ-ын парламент өчигдөр /2022.05.25/ цэргийн алба хаах насны дээд хязгаарыг цуцлах тухай хуулийн төслийг баталсан байна. Ингэснээр 18-40 насны орос иргэд, 18-30 насны гадаадын иргэд ОХУ-ын армид мэргэжлийн цэргийн алба хаахаар болжээ. ОХУ-ын Төрийн Дум болон парламентын дээд танхим хуулийн төслийг баталсан бөгөөд одоо В.Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох аж. Энэ талаар ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэлэхдээ, “Бид Батлан хамгаалах яаманд туслахын тулд зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой” гэжээ. ОХУ нь Украины дайнд олон мянган цэргээ алдсан гэсэн мэдээллийг НАТО болон барууны орнын албан тушаалтнууд мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Focus.ua