Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордсон иргэдийн тоон мэдээлэл өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ явдлыг зохих албан тушаалтнууд шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж байна гэж тайлбарлаж байгаа юм. Иймд холбогдох албан хүмүүс дүүрэг, хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын өгсөн үүрэг даалгаваын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны галлагааны талаар зөвлөмж зөвөлгөөг өгч байгаа ажээ. Одоогийн байдлаар 15700 гаруй өрх айлуудаар орж тараах материал өгч, пийшинтэй нь танилцаж зөвөлгөө өгчээ.
Мөн Нийслэлийн онцгой комиссын өгсөн мэдээллээр, одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол долоон том хүн хордлогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгийнх нь биеийн байдал нэлээн хүнд байна гэсэн юм.